Улирал ба эрүүл мэнд
08-01-2017 10:55
Эрүүл байснаар амар тайван амьдрал хүссэн бүхнээ бид өөрсдөө бүрдүүлж чадна. Үүний тулд өдөр тутам хэрэглэж буй хоол унд, үйл хөдлөлөө тухайн улиралынхаа махьбодтой нь зохицуулан хэвших нь чухал.
Өвлийн улирлын эхэн, сүүл сард биеийн хүч арвидан дээд цэгтээ хүрч хүйтний мөн чанартайн улмаас шар усны үүд хаагдаж дотоод галын илчийн хүч төгс болох нь гал адил хийгээр галын илч улам бадарсаар биеийн тамир хатдаг учраас тарган мах, махны шөл зэрэг тостой хоол түлхүү хэрэглэж бурам архи сүүг бага багаар ууж болно. Гүнжид зэрэг үрийн тос биед түрхэж иллэг бариа үрж арчих заслыг хийлгэвэл сайн байдаг.
Хаврын улиралд өвлийн хүйтний улмаас дотор хураагдаж байсан бадган хаврын улиралын нарны гэрлээр хайлж галын илч доройтоод бадган босоход ходоод хоол шингээх чадал буурдаг. Иймээс хуучин арвайн гурил загас хоньны шарсан мах.бүлээн гурил,сарлагын тараг.айраг, зөгийн бал буцалсан халуун ус цагаан гааны ширгээсэн тан хэрэглэнэ. Явдал мөрдөө үдээс өмнө уул модоор явган алхах модтой ойн нарны сүүдэрт амарч суух буурцгийн хивэг зэрэг хуурай бодисоор үрж арчих заслаар бадганыг арилгах нь чухал.
Дэгжрэлийн улиралд нарны гэрлийн цацраг маш халуун болсноос биеийн хүч булаагддаг тул үхэр, гахайн мах идэх, цэв хүйтэн усанд орж архийг устай хольж бага хэмжээгээр ууж болох ч дан архийг ууддаггүй. Харин хонь, загасны мах.сарлагын тараг,айраг идэх, уух, явган алхах наранд байж болдоггүй. Модны сүүдэр хурын салхи зэрэг сайхан үнэртэй сэвэлзсэн хүйтэн салхинд зугаалах хэрэгтэй
Зуны улиралд тэнгэрт үүл хурж борооны усаар газар нордог. Салхи хүйтэн дэлгэрэх, газар чийг, ус булингартсаны улмаас галын илч хорлогддог. Энэ үед галын илч үүсгэх хоол хэрэглэнэ. Ялангуяа адуу, илжиг, тарваганы мах, борц, үрийн тос, сүү, сонгино, сармис хоол хүнсийг голлон идвэл зохино. Хуурай газар ургуулсан үр тариагаар исгэсэн архи бага багаар ууж болно
Намрын улиралд. Зуны улирлын хур салхины хүйтэн чадал, нарны хурц гэрэл гэнэт биеийг энэлгэсэнээс шар хурдаг. Хурын улиралд хураагдсан шар намар босно. Түүнийг арилгахын тулд ямаа, үхрийн шинэ мах, гөреөсний мах, тараг, айраг, хар цай, буцалсан хүйтэн ус ихээр хэрэглэнэ. Харин хоносон буцалсан усыг хүйтэн гээд ууж болохгүй хор адил тул өвчин үүсгэнэ.Намар шар босох үеэр туулга хавар бадган босох үеэр бөөлжүүлэг заслыг жилд 2 удаа хийж заншвал элэг цөс ходоодны өвчнөөс урьдчилан сэргийлж болно.