CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Томоохон виртуаль ертөнцийг Хятадад бүтээв

08-01-2017 14:13

Хятадын эрдэмтэд томоохон виртуаль ертөнцийг бүтээлээ. Үүнийг бүтээхдээ тэд дэлхийн хамгийн хүчтэй үйлдвэрлэлтэй Sunway TaihuLight супер компьютерийг ашиглалаа гэж Engadget сонинд өгүүлжээ. Шинжээчдийн яриагаар, сансрын загварчлал нь судалгаанд илүү ирээдүйтэй районуудыг хайхад тустай гэнэ. Их дэлбэрэлт гэдгийн дараах хэдэн арван сая жилийн дэлхийн үүсэл хөгжлийн түүхийг эрдэмтэд бүтээлээ. Үйлдлийн 10 сая цөмийг ашигладаг супер компьютерийн хувьд энэ бүтээмж нь зөвхөн “бие халаалт” гэж тэд ярьж байна.
Судалгааг толгойлсон Гао Лян (Gao Liang) цаг гаруй хугацаанд компьютер загварчлалаа бүтээсэн энэ виртуаль загвар нь Цюрихийн их сургуулийнхны зургадугаар сард 80 цагийн турш бүтээсэн дэлхийгээс тав дахин их байсныг хэлэв. Sunway TaihuLight супер компьютер нь 2016 оны арваннэгдүгээр сараас хойш супер компьютеруудын TOP500 жагсаалтад нэгдүгээрт бичигджээ. Түүний бүтээмжийн чадал нь 93 петафлопс (секундад хөвөгч цэгтэй мянган их наяд ажиллагаа) бөгөөд ойрын «Тяньхэ-2» компьютерынхаас 2,5 дахин өндөр ажээ. Ажиллагааны дээд цэг нь 125,43 петафлопс болдог ба «Тяньхэ-2» 54,9 петафлопсын үйлдэлтэй ажээ. Мөн энэ компьютер цахилгааны хэмнэлтээр дээрх жагсаалтын гуравт оржээ. 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
860010-1116160100