CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Иран шинэ сансрын төвөөсөө жижиг хэлбэрийн зөөгч пуужин хөөргөлөө

07-28-2017 14:47

 Ираны хэвлэлийн 27-нд мэдээлснээр, Иран мөн өдөр Имам Хомейни үндсэн сансрын төвөөс зөөгч пуужин амжилттай хөргөлөө. Энэ нь Ираны шинэ сансрын төв албан ёсоор ашиглалтад орсныг харуулж байна.

Ираны Тасним агентлагийн мэдээлснээр, мөн өдөр хөөргөсөн "галт шувуу" зөөгч пуужинг Иран бие дааж судлан бүтээсэн юм. Уг пуужин 250 кг хиймэл дагуулыг 500 км-ын ойр зайн тойрог замд хүргэж чадах болно. Тээвэрлэх чадлаар нь үзэхэд энэ бол жижиг хэлбэрийн зөөгч пуужин юм.

/Баатар орчуулав/

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100