CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Солонгосын хойгийн асуудлаар тэвчээртэй байхыг хүслээ

07-27-2017 11:02

Хятадын ГХЯ-ны 26-ны өдрийн хэвлэлийн бага хурал дээр хэвлэлийн  төлөөлөгч Лү Кан Солонгосын хойгийн асуудлаар сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулахдаа, Солонгосын хойгийн өнөөгийн байдал ээдрээ будлиантай бөгөөд маш  эмзэг байж, байдлыг хурцатгах аливаа үг яриа, үйл ажиллагааг Хятад улс эрс  эсэргүүцнэ. Мөн Солонгосын хойгийн энх тайван, тогвтортой байдлыг харгалзан,  тэвчээртэй байж, бүтээлч хүчин чармайлт гаргахыг холбогдох улс оронд хүсэж байна  гэжээ. 

БНАСАУ нь сүүлийн өдөр дахин пуужин туршин хөөргөхөөр төлөвлөж буй  тухай Америкийн хэвлэлийнхэн мэдээлж байна.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
MONGOL.CRI.CN
Шинэ мэдээ
860010-1116160100