CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Өвөр Монгол “интернет+гааль” зэрэг арга хэмжээ авч байна

07-26-2017 19:23

Өвөр Монголын өөртөө засах орны хэвлэлийн алба 26-нд хэвлэлийн бага хурал хийж, Өвөр Монгол “интернет+гааль” зэрэг арга хэмжээ авч гадаадад нээлттэй эдийн засгийг хөгжүүлэх болно гэж мэдэгджээ.
Хөххотын гаалийн газрын орлогч дарга Тянь Шиньчян хэвлэлийн бага хурал дээр танилцуулж хэлэхдээ, уг боомт “интернет+гааль” зэрэг 10 тусгай арга хэмжээ авсан байна. “Интернет+гааль” төсөл нь интернетээр үндэс суурь болгож, гаалийн дотоодын сүлжээ, электрон боомтын тусгай сүлжээ, портал сайт зэрэг олон зам суваг тавцангаар олон улсын худалдаанд нэгдэх болно эгжээ.
Уг боомт 6-р сарын 30-нд том чингэлгийг шалгах тоног төхөөрөмжид өөрчлөлт оруулах зэрэг туршилтын төслийг эхлэн хэрэгжүүлжээ.
Тянь Шиньчян: уг өөрчлөлтийн төслийг хэрэгжүүлснээс нааш, чингэлгийг хянан шалгаж дүрс болгох ажлын оновчтой байсан хэмжээ 20 хувь байснаа 40 хувь болж дээшилжээ. Машин бүрийн хурд 5 минутад дүрс илэрдэг байсан бол одоо 70 секунд л болж, шалгуулж байгаа машин унаа, бараа таваарын боомтоор нэвтрэх үр ашгийг ихээр дээшлүүлсэн байна гэжээ.

/Гэрэлт/

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100