CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Филиппин бие даасан дипломат бодлого хэрэгжүүлж буйг сайшаав

07-26-2017 11:23

 

Филиппин улс бид даан өөрөө эзэн мэдсэн дипломат бодлогоо баримталж буйг Хятадын тал сайшааж байгаа бөгөөд тус оронтой үргэлжлэн хамтран зүтгэж, хоёр орны харилцааг улам хөгжүүлэхэд бэлэн гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан 25-нд хэллээ.

Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте 24-нд улс орныхоо тухай мэдэгдэл хийхдээ, “Филиппин улс бие даасан дипломат бодлого хэрэгжүүлэн, бүрэн эрхийг хүндэтгэсэн, харилцан дотоод үйл хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх нөхцөлд бүхий л улс орнуудтай найрсаг харилцаагаа хөгжүүлэх болно. Филиппин хоёр талт болон бусад механизмаар дамжин Хятад улстай маш сайн харилцаа тогтоож, хоёр орны хооронд үүсээд байсан хурцадмал байдлыг намдааж, өмнөд Хятадын тэнгисийн асуудлаарх хэлэлцээний орчинг өөрчлөн сайжруулсан” гэсэн байна. Энэ тухай Хятад улс юу яримаар байна? Гэсэн сэтгүүлчийн асуултад Лү Кан хариулахдаа, “Дутерте ерөнхийлөгчийн холбогдох үг яриаг Хятадын тал анхааралдаа авсан. Филиппиний засгийн газар Дутерте ерөнхийлөгчийн удирдлага дор бие даасан дипломат бодлого баримтлан, голч шударга, харилцан хүндэтгэсэн нөхцөлд бусад оронтой найрсаг харилцаа хөгжүүлэхийг Хятад улс сайшаан дэмжинэ. Ноён Дутерте өнгөрсөн онд ерөнхийлөгч болсноос нааш Хятад улстай харилцаагаа сайжруулахыг хичээж, хоёр орны харилцааг хэвийн замд нь оруулсан. Нэг жилийн гаруйн турш, хоёр орны олон салбарын хамтын ажиллагаа тасралтгүй нааштай амжилт тогтоож, өндөр дээд зиндааны хэлхээ холбоо олширч, улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрэн, ажил хэрэгч хамтын ажиллагааны нөөц боломж нэмэгдсэн нь хоёр ард түмэнд ашигтай төдийгүй, бүс нутгийн энх тайван тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд ч эерэгээр нөлөөлж байна” гэжээ.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100