CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Сирийн хэдэн арван эгэл иргэд амиа алдав

07-25-2017 15:01

Сирийн хэвлэл мэдээллийн 24-нд  мэдээлснээр, Америкийн удирдсан хэт даврагч "Исламын улс" бүлэглэлд цохилт өгөх  олон улсын холбоо мөн өдөр Сирийн хил дэх "Исламын улс"-ын объектыг агаараас  дайрч, хэдэн арван эгэл иргэн амиа алдав. 

Сирийн хэвлэл "Шам  FM радио"-гийн мэдээлснээр, олон улсын холбоо мөн өдөр Сирийн умарт нутгийн Ар  Ракках хотын төвт байрлах "Исламын улс"-ын эзэмшилд буй шоронг дайрч, дор хаяж  шоронд хоригдож байсан 30 эгэл иргэн амиа алдав. 
Сирийн агентлагийн  мэдээлснээр, олон улсын холбоо мөн өдөр бас зүүн нутгийн  "Исламын улс"-ын  объектыг дайрч, хэдэн арван эгэл иргэн эндэв. 
2014 оны 9-р сард,  Америк зэрэг орнууд олон улсын холбоог байгуулж, Сири болон Иракийн "Исламын  улс" бүлэглэлд агаараас дайралт хийсээр ирэв. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн зөвшөөрлийг олоогүй гэж Сирийн засгийн газар онцолсоор ирсэн бөгөөд Америкийн удирдсан агаарын дайралтад их хэмжээний эгэл иргэн амиа алдаж буй хэмээн  шүүмжлэв.

/Урьхан/

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100