CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Түвдэд “Тан-Жу эртний зам” нэрэмжит галт тэрэг ажиллуулав

07-24-2017 17:02

Жуншинь Агентлагийн мэдээ: Түвдэд өндөрлөгийн өвөрмөц онцлог бүхий зорчигч тээврийн анхдагч галт тэрэг “Тан-Жу эртний зам нэрэмжит” Лхас- Шигаз чиглэлийн галт тэргийг ашиглалт оруулах ёслол 23-нд Түвдийн Лхас хотод болов. “Тан-Жу эртний зам” гэдэг нь Хятадын эртний Тан гүрэн ба эртний Энэтхэгийн  хооронд нэвтэрч байсан эртний замыг хэлж байгаа юм.

“Тан-Жу эртний зам нэрэмжит” зорчигч тээврийн галт  тэргийг ажиллуулахын тулд Хөхнуур Түвдийн төмөр замын компани галт тэргийг  өөрчлөн сайжруулах, нэн тав тухтай аялалын нөхцөл бүрдүүлэх, үйлчилгээний брэнд  бий болгох зэрэг асар их бэлтгэл ажлуудыг гүйцэтгэжээ.

“Тан-Жу эртний зам нэрэмжит” аянчдын галт тэрэгний вагоны  доторх оройн хэсгийг түвдийн найман эрдэнийн зургаар чимж, цонхны хэсэгт түвд  маягийн саравчны бөс өлгөж, галт тэрэгний дотуур бас цамын баг, түвд дээлийн  бүсэд хэрэглэдэг зэс чимэглэл, Түвдийн байгалийн үзэмжийн зураг мэтийг тавьсан байна. Зүйл бүрийн дизайн, чимэглэл нь Тан-Жу эртний замын түүх соёл, зам дагуух  гайхамшигтай байгалийн үзэмж, Түвд нутгийн өвөрмөц зан заншил зэрэг элементийг  галт тэрэгний үйлчилгээтэй нэгэн цогц болгон уялдуулсан  байна.

ТӨЗО-ны Аялал жуулчлал хөгжүүлэх зөвлөлийн дарга Ван Сун  Пин мөн өдөр: “Түвдэд өндөрлөгийн өвөрмөц онцлог бүхий анхдагч аянчдын галт  тэрэг ажиллуулсан явдал нь Хөхнуур Түвдийн төмөр замын дотоод гадаадын аялал жуулчлалын үр нөлөөг улам нэмэгдүүлж, Хятадын Түвд ба Өмнөд Азийн орнуудын аялал жуулчлалын хамтын ажиллагааг ахиулан, улсын 21-р зууны далайн торгоны замын  хөгжлийн стратегид идэвхтэй уялдахын төлөө юм” гэжээ. 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100