CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

70 гаруй энгийн иргэд зэвсэгт хүчинд барьцаалагдав

07-24-2017 16:51

Орон нутгийн бараг 70  гаруй энгийн иргэд сүүлийн өдөр зэвсэгт хүчинд барьцаалагдсанаас 7 хүн амь насаа  алдлаа гэж Афганистаны өмнөд нутгийн Кандагар мужийн цагдаагийн талын хэвлэлийн  төлөөлөгч 23-нд мэдэгдсэн байна. 

Хүн Барьцаалсан хэрэг  Кандагар мужийн Шах Уоли Кот бүсэнд болжээ. Анх алхмын мэдээллээс үзэхэд, 20  гаруй хүн суллагдаж, 40 гаруй хүн мөн л зэвсэгт хүчний гарт байна.  Барьцаалагдсан 7 хүн хоёр хоногийн өмнө алагдсан гэж уг хэвлэлийн төлөөлөгч  хэлсэн байна. Цагдаагийн тал холбогдох мэдээлэл цуглуулж, барьцаалсан хүмүүсийг  аврах ажил хийж байна. 

Талибаны хэрэгжүүлж буй их  цар хэмжээтэй энэ удаагийн хүн барьцаалсан хэргийг орон нутгийн иргэд,  цагдаагийн тал зэмлэж байна. Одоогоор ямарваа байгууллага энэ хэрэгт хариуцна  гэдгээ мэдэгдээгүй байна. 

Афганистаны тусгаар  тогтнол хүний эрхийн үндэсний комисс 23-нд мэдэгдэл хийж, хүн барьцаалсан хэргийг зэмлэн буруушаагаад,  барьцаалагдсан хүмүүсийг аварч, алуурчныг хуулийн дагуу шийтгэхийг холбогдох  салбарт хандан уриалжээ. 

17-нд, НҮБ-ын Афганистанд туслалцаа үзүүлэх байгууллагын гаргасан тайланд: Афганистаны аюулгүй байдал мөн л ноцтой байж, оны эхний хагаст, олон төрлийн  хүчирхийлэл, дайралтын улмаас нийт 1662 энгийн иргэд амь насаа алдаж, 3581 хүн  шархадсан бол амь насаа алдсан хүний тоо хамгийн дээд түвшинд хүрсэн хэмээн  тэмдэглэжээ.

/Ренчинсоо /

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100