CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Хоёр Солонгосын хэлэлцээг дахин эхлүүлэхийг сайшаав

07-21-2017 11:30

 НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 

19-нд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Фархан Хак: БНСУ хоёр Солонгосын хэлэлцээг дахин эхлүүлэх санал дэвшүүлснийг ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш сайшааж байна гэжээ.
Фархан Хак мөн өдрийн хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: 4-р сарын 28-нд Гутеррешийн Аюулгүйн зөвлөлийн Солонгосын цөмийн асуудлаарх сайдын хэмжээний нээлттэй хуралд хэлсэн шиг Солонгостой хэлхээ холбоо барих зам суваг дутмаг байх нь эрсдэлтэй юм гэжээ. Тэрээр: Хэлэлцээг дахин эхлүүлэх, хэлхээ холбоо барих зам сувгийг эрчимжүүлэх, ялангуяа хоёр талын цэрэг армийн хэлхээ холбооны зам сувгийн буруу ойлголтыг багасгаж, бүс нутгийн хурцадмал байдлыг бууруулахад чухал юм гэжээ.
БНСУ-ын тал 8-р сарын 1-нд Панмунжомд хоёр талын цэргийн хэлэлцээ, улаан загалмайн нийгэмлэгийн уулзалт зохиохыг 17-нд БНАСАУ-д санал болгосон байна.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100