CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

​Пакистан, Энэтхэг Кашмирын бүсэд дахин буудалцжээ

07-20-2017 10:54

 Синьхуа агентлагийн мэдээ, 19-нд  Пакистаны армийн мэдэгдсэнээр, мөн өдөр Энэтхэгийн арми Кашмирын бүс нутагт  Пакистаны тал руу "ямар ч шалтгаангүй" буудлаа. Пакистаны арми Энэтхэгийн армийн  довтлолгоонд хариу цохилт өгсөн гэжээ.

Пакистаны армийн мэдээллийн  газар гаргасан мэдэгдэлдээ: Мөн өдөр Энэтхэгийн арми Кашмирын бүс нутаг дахь  Пакистан, Энэтхэгийн бодит хяналтын ойр орчмын Пакистаны талын цэргийн түшиц  газар, эгэл ард руу их буугаар буудсаны улмаас Пакистаны нэг цэрэг амиа алдаж,  хоёр цэрэг шархдан, энгийн хоёр иргэн нас барж, таван хүн шархдсан гэжээ. 

Мэдэгдэлд: Пакистаны арми  Энэтхэгийн армид хариу цохилт өгч, Пакистан руу гал нээсэн Энэтхэгийн армийн  түшиц газрыг сөнөөж, наад зах нь 5 хүн устгаж, олон хүнийг шархдууллаа.  Энэтхэгийн гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн аливаа үйл ажиллагаанд Пакистаны  арми хатуу цохилт өгөх болно гэжээ.


Сайн-Өлзий 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100