CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Америк хөдөлмөр үйлчилгээний улирлын шинжтэй виз олгохоо нэмэгдүүлнэ

07-18-2017 10:22

 17-нд, АНУ-ын  Нутаг дэвсгэрийн аюулгүй байдлын яам мэдэгдэл гаргаж, тариалангийн бус ажлын  салбарт ажиллах хүч дутагдаж байгааг зохицуулах зорилгоор энэ жил хөдөлмөр  үйлчилгээний улирлын шинжтэй 15 мянган виз нэмж олгоно гэдгээ  мэдэгдлээ.

АНУ-ын Нутаг дэвсгэрийн  аюулгүй байдлын яамны сайд Жон Келли: Хөдөлмөрийн яамтай харилцан, хөдөлмөр  үйлчилгээний зах зээлд “шаардлага хангасан, ажиллах хүсэлтэй америкчууд”  дутагдаж байгааг олж мэдсэн тул конгрессоос Нутаг дэвсгэрийн аюулгүй байдлын  яаманд эрх олгож, хохирол үзэж болзошгүй аж ахуйн нэгжүүдэд түр тусламж  үзүүлэхээр болсон гэжээ.

Одоо олгох гэж байгаа H2B  виз бол богино хугацааны хөдөлмөр үйлчилгээний виз юм. Ийм виз авсан хүмүүс  Америкийн аялал жуулчлал зэрэг тариалангийн бус салбарт богино хугацааны  гэрээгээр ажиллаж болох юм байна.

\Цогзолмаа\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100