CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Уул уурхайн хамтын ажиллагааны чуулга уулзалт болно

07-18-2017 17:06

 

Саяхан болсон "2017 Хятад-АСЕАН-ы уул уурхайн хамтын ажиллагааны чуулга уулзалт"-ын хэвлэлийн бага хурлаас мэдээлснээр, 8-р сарын 23-26-нд Наннин хотын олон улсын үзэсгэлэнгийн төвд "Хятад-АСЕАН-ы уул уурхайн мэдээллийн боомт байгуулж, нэг бүс нэг замын хамтын ажиллагааны индрийг хөгжүүлье" уриан дор чуулга уулзалт зохион байгуулах гэж байна.

Эх сурвалжид тэмдэглэснээр, АСЕАН-ы орнуудын уул уурхайн салбарын аж ахуйн нэгж, худалдааны нийгэмлэгийн 100 төлөөлөгч зэрэг 800 шахам хүн хуралд оролцох юм. Мөн 10 төслөөр гэрээ байгуулж, АСЕАН болон хилийн чанадын орнуудын 50 гаруй төслийг танилцуулах юм байна. Чуулга уулзалтын үеэр, Хятадын уул уурхайн холбоо, АСЕАН-ы уул уурхайн холбоо хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурна. Хятад-АСЕАН-ы уул уурхайн боловсон хүчний бэлтгэл сургалтын төвөөс 6 дахь удаагийн сургалт зохион байгуулж, АСЕАН-ы орнуудын 20 хүнийг хамруулах болно.

/Урьхан/

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100