CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Олон улсын хүүхдийн зуны өдөрлөг болов

07-18-2017 16:12

17-нд Бээжин хотноо "Сун Чинлин”олон улсын хүүхдийн 8  дахь удаагийн өдөрлөг болж, УТЗЗ-ын Бүх Хятадын Хорооны орлогч  дарга, Хятадын “Сун Чинлин” сангийн тэргүүн Ван Жярүй оролцсон  байна.

Энэ удаагийн өдөрлөг “Олон орны найзуудтай Хятадад  танилцах” уриан дор болж, Малайз, АНУ, БНСУ, Франц, Энэтхэг зэрэг 16 орны 200  гаруй хүүхэд оролцлоо. Тэд долоо хоногийн хугацаанд "үндэсний өдөр", "хятадын  соёлтой танилцахуй" зэрэг арга хэмжээнд оролцон, улс орнуудын түүх соёлтой  танилцаж, харилцан ойлголцол, иргэд хоорондын итгэлцлийг нэмэгдүүлэхэд хувь  нэмэр оруулах юм.

Эх сурвалжийн мэдээлснээр, өдөрлөгт оролцсон хүүхдүүд  Өвөр Монгол, Жянсү, Шанхай зэрэг муж, хоттой танилцаж, Хятад улсыг өөр өөрийн  өнцгөөс харж, найрамдал, энх тайвны үрийг дэлхий нийтэд түгээх юм  байна.

 

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100