CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Казахстанд "Торгоны замын өртөө" байгуулав

07-18-2017 15:54

Синьхуа агентлагийн мэдээ: Энэ сарын 17-нд Астана хотноо "Хятадын Жан Жяжегийн Астана дахь торгоны замын өртөө" байгуулагдав. Энэ нь Жан Жяже хотын "Нэг бүс нэг зам" санаачилгын дагуу хилийн чанадад байгуулсан анхны өртөө юм. Жан Жяже хотын захиргаа ийнхүү олон улсын аялал жуулчлал, соёл боловсрол, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны шинэ салбарт бүтээлч алхам хийлээ.
Энэхүү өртөө "Торгоны зам", "Өртөө" гэсэн хоёр ухагдахууныг уялдуулж, Жан Жяже-г Казахстан зэрэг Төв Азийн орнуудын аялал жуулчлал, эдийн засаг худалдаа, соёлын аж ахуйн нэгжүүдтэй холбон, олон улс орон, бүс нутгийн аж ахуйн нэгжүүдийн харилцах, хамтран ажиллах хэлхээ холбоо, гүүр болох алс хэтийн ач холбогдолтой юм.

Хилийн чанадад "торгоны замын өртөө" байгуулах нь Жан Жяжегийн “Нэг бүс нэг зам” дагуу орнуудтай эдийн засаг худалдаа, соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагаагаа өргөтгөх чухал алхам юм. Эх сурвалжаас үзвэл, Астана хотод "өртөө" байгуулсны дараа Оросын Санкт Петрбург зэрэг хотод салбар өртөө байгуулах, "Жан Жяже торгоны замын өртөө" вэбсайт ажиллуулах зэрэг ажлыг хийх юм байна.
Ойрын жилүүдэд Жан Жяже хот аялал жуулчлалыг олон улсын хэмжээнд хөгжүүлэх үйл явцыг түргэтгэж байна. 2016 онд давхардсан тоогоор гадаад дотоодын 61 сая 430 мянган жуулчин Жан Жяже-д аялсны 4 сая 470 мянга нь гадаадын жуулчин байсан ба өнгөрсөн оны мөн үеэс тус тус 21, 34 хувиар нэмэгдсэн байна. Энэ үзүүлэлт Хятадын аялал жуулчлалын салбарт тэргүүлсэн юм.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100