CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ляонин хөлөг онгоцны флот буцаж ирэв

07-17-2017 10:51

Нисэх онгоц  тээвэрлэгч Ляонин хөлөг онгоцны флот Тэнгисийн бүсэд сургуулилт хийх үүргээ  бүрэн биелүүлж, Хонконгод очиж Ардын чөлөөлөх арми Хонконгод суусны 20 жилийн  ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцоод, 16-нд Чиндао дахь нисэх онгоц тээвэрлэгч  хөлөг онгоцны гарамдаа буцаж ирсэн байна.
Цэргийн төв зөвлөлийн зөвшөөрлөөр, нисэх онгоц тээвэрлэгч Ляонин хөлөг  онгоцны флот 6-р  сарын 25-нд Чиндао дахь нисэх онгоц  тээвэрлэгч хөлөг онгоцны гармаас хөдөлж, тэнгисийн бүсэд сургуулилт хийсэн  бөгөөд Ардын чөлөөлөх арми Хонконгод суусны 20 жилийн ойг тэмдэглэх арга  хэмжээнд оролцсон юм. Флотын баг Намын төв хороо, Цэргийн төв зөвлөл, Ши Жиньпин  даргын зааврын үзэл санааг нухацтай хэрэгжүүлж, төлөвлөгөө, зохион байгуулалт,  хэрэгжилтийг сайтар биелүүлэн, 22 хоногийн хугацаанд, Бөхай тэнгис, Шар тэнгис,  Дорнод тэнгис, Өмнөд Хятадын тэнгисийн усан хилээр дайран өнгөрч, тэнгист нийт  4600 миль аялжээ.

/Ренчинсоо/

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100