CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Эм эмнэлгийн даатгалын хуульд санал оруулахаа хойшлуулав

07-17-2017 11:29

15-нд АНУ-ын Сенатын олонхийн бүлгийн  удирдагч Митч Макконнелл: Бүгд найрамдах намын гишүүн Жон  Маккэйн мэс засал хийлгэсний дараа амрах ёстой тул ирэх 7 хоногт товлоод байсан  эм эмнэлгийн даатгалын шинэ хуулийн төсөлд санал оруулахаа хойшлуулна хэмээн  мэдэгджээ.
Тэрээр: Жон Маккэйн амарч байгаа  хугацаанд, хууль тогтоомжийн санал, албан тушаалд томилох асуудлыг Сенат  үргэлжлэн авч хэлэлцэнэ. “Илүү сайн эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх хуулийн  төсөл болох тохиролцооны төсөл”-ийн хэлэлцэх асуудлыг хойшлуулж байгаа нь Жон  Маккэйний ажилдаа орохыг хүлээж байгаатай холбоотой гэжээ. 


АНУ-ын Сенат 5-р  сард Бүгд найрамдах намын дэмжиж буй Америкийн эм эмнэлгийн даатгалын хуулийг  санал оруулан баталж, энэ хуулийн төслөөр экс ерөнхийлөгч Обамагийн гарын үсэг  зурсан эм эмнэлгийн тусламжийн тухай хуулийн төслийг орлуулахыг хүссэн юм. Дараа  нь Бүгд найрамдах намын сенатын гишүүд үүний үндсэн дээр өөрчлөлт оруулж, 6-р  сарын дундуур “Тохиролцооны төсөл”-ийг эхлүүлжээ.
Митч Макконнелл:  Ирэх 7 хоногт “Тохиролцооны төсөл”-д Сенат санал оруулж, дараагийн 7 хоногт  эцсийн шийдвэр гаргахыг хүсэж байна гэжээ. 

/Ренчинсоо/

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100