CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Олон улсын дугуйчид Хөх нуурыг тойрч уралдав

07-17-2017 14:27

 7-р сарын 16-нд 2017 оны Хөхнуурыг тойрох олон улсын  авто замын дугуйн тэмцээн 16-ны өдөр албан ёсоор эхлэв. Эхний өдрийн тэмцээн  болох Лэдү-Шинин хоорондох тэмцээнд 22 багийн 146 тамирчин оролцож, Японы багийн  тамирчин эхний тэмцээнд түрүүлсэн байна.

Энэ удаагийн тэмцээн хамгийн өндөрлөг бүсэд  зохиогдож байгаа ба цар хүрээ, шагналын мөнгө, тэмцээний зай, үргэлжилсэн  хугацаагаар шинэ рекорд тогтоосон юм. Тэмцээний замын урт 3347 километр, 13  салбар тэмцээнтэй, 3 мужийн 10 хот, 24 хот сууринг дамнасан байна. Тэмцээн  хийсэн хамгийн өндөр газар далайн түвшнээс дээш 4120 метр  байлаа.

Хөхнуурыг тойрох олон улсын авто замын дугуйн  тэмцээн 15-нд Хөхнуур мужийн Хайдүн хотын Лэдү бүсэд нээгдсэн юм. 17-нд 2 дахь  салбар тэмцээнийг Шинин хотод үргэлжлүүлэх  болно.

Н.Пүрэвжав

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cei.cn
Шинэ мэдээ
860010-1116160100