CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Лю Юньшань Румынд албан ёсны айлчлал хийв

07-17-2017 09:58

Румыны Социал демократ намын дарга, Төлөөлөгчдийн  танхимын дарга Ливью Драгнеягийн урилгаар, ХКН-ын төв хорооны улс төрийн  товчооны байнгын гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын дарга Лю  Юньшань 7-р сарын 12-15-нд Румынд албан ёсны айлчлал хийж, Бухарестад  Төлөөлөгчдийн танхимын дарга Ливью Драгнея, ерөнхий сайд Михай Тудос нартай тус  тус хэлэлцээ хийж, “2017 оны Хятад-Төв, Зүүн Европын улс төрийн намын уулзалт”-д  оролцсон байна.
Лю Юньшань Ливью  Драгнеятай уулзах үедээ: Хятад, Румын уламжлалт найрсаг харилцаатай. Сүүлийн  жилүүдэд, хоёр орны удирдагчдын хэлхээ холбоо улам нягтарч, улс төрийн харилцан  итгэлцэл байнга гүнзгийрч, хоёр орны бүх талын найрсаг хамтын ажиллагааны  түншийн харилцаа хурдтай хөгжсөөр ирлээ. Хоёр тал “нэг бүс нэг зам” бүтээн  байгуулалтын хоёр орны харилцааны хөгжилд авчирсан шинэ боломжийг сайтар  ашиглан, хоёр орны сайн сайхан ирээдүйг цогцлоон байгуулахыг хүсэж байна гэжээ. 

\Ренчинсоо\ 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100