CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

"Хятад хэлний гүүр" тэмцээн өндөрлөв

07-17-2017 11:33

 ХОУР-гийн Шри Ланка дахь  радио, Күнзийн танхимаас зохион байгуулсан "Хятад хэлний гүүр" 10 дахь  тэмцээний Шири Ланка дахь шигшээ тэмцээн 16-нд Коломбын олон улсын хурлын  Бандаранайк төвд болов. БНХАУ-аас Шри Ланкад суугаа элчин сайдын яамны түр үүрэг  гүйцэтгэгч, улс төрийн зөвлөх Пан Чуньшей, Шри Ланкын Боловсролын сайдын туслах,  хатагтай Пурна Перара зэрэг олон салбарын 300 шахам төлөөлөгч тэмцээний арга  хэмжээнд оролцов.

Тэмцээний үр дүнд, "CRI Күнзийн танхим"-ын Ма Ин,  Бай Шей нар тэргүүн, дэд байранд шалгарч, Хятадад ирж тэмцээнд оролцох эрхээ  авлаа.

БНХАУ-аас Шри Ланкад суугаа элчин сайдын яамны түр үүрэг  гүйцэтгэгч, улс төрийн зөвлөх Пан Чуньшей шагнал гардуулах ёслолд хэлсэн  үгэндээ:  ХОУР-гийн Шри Ланка дахь радио Күнзийн танхим олон жилийн турш хятад  хэлийг дэлгэрүүлэх, хятад хэлийг заан сургах талаар үр дүнтэй ажилласаар ирсэн  бөгөөд улам олон залуус Хятадын соёл, хятад хэлэнд сонирхолтой болж байна  гэв.

\Урьхан\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol,cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100