CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Трамп Францын үндэсний баярт оролцов

07-16-2017 14:56

14-нд Парис хотноо Францын уламжлалт үндэсний баярын парад болж,  Францын шинэ ерөнхийлөгч Эммануел Макрон анх удаа парад хийж, АНУ-ын ерөнхийлөгч  Дональд Трамп урилгыг хүлээн авч ёслолд оролцон, АНУ-ын арми дэлхийн нэгдүгээр  дайнд оролцсоны 100 жилийн ойг тэмдэглэжээ.

Парадад 3700 цэрэг, 241 морь, 149 тэрэг, 62 мотоцикл, 92 нисэх онгоц,  нисдэг тэрэг оролцсон байна.

Ёслолын дараа Макрон илтгэл тавьж, улс орны аюулгүй байдал, нийгмийн  амар тайван байдлыг хамгаалахад хувь нэмрээ оруулсан цэргүүдэд хүндэтгэл үзүүлж,  Франц, Америк хоёр орны удаан жилийн түүхтэй холбоотны харилцаа  өөрчлөгдөхгүй гэдгийг дахин нотолжээ.

Макрон дараа нь Нисед очиж, 2016 оны 7-р сарын 14-ний терроризмын  халдлагад өртөн нас барсан 86 хүнээ дурсан санагалзаж буйгаа илэрхийлжээ.  Терроризмтой тэмцэх байдал ноцтой байгаа учраас энэ жил Францын үндэсний баярын  парад, тэмдэглэх арга хэмжээнд хамгаалалтын хатуу бодлого хэрэгжүүлжээ. Парис  хотод 11 мянган цэрэг цагдаа хамгаалалтын ажилд оролцсон  байна.

Трамп 13-нд Парист очиж, терроризмд цохилт өгөх, Сирийн асуудал, уур  амьсгалыг засах, чөлөөт худалдаа зэрэг асуудлаар Макронтай хэлэлцээр хийжээ.  Тэрээр АНУ-ын ерөнхийлөгч болсноос хойш дараа анх удаагаа Францад айлчилж байгаа  нь энэ юм.


\Сарантуяа \

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100