CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

"Өвөр Монголын Хорчин бар зургийн үзэсгэлэн" гарав

07-16-2017 15:47

Орон нутгийн цагаар 7-р сарын 12-нд, Берлин дэх Хятадын соёлын төвөөс зохион байгуулсан “Үзэсгэлэнт сайхан миний нутаг-Өвөр Монголын Хорчин бар зургийн үзэсгэлэн” нээлтээ хийлээ. 2017 оны “Үзэсгэлэнт сайхан миний нутаг-Герман-Өвөр Монголын соёлын жил”-ийн арга хэмжээний нэг арга хэмжээ болох тус үзэсгэлэнд хүүхдийн 9 бар зураг зэрэг нийт 55 бар зургийг үзэсэгэлэнд тавьсан байна.

  

Берлин дэх Хятадын соёлын төвийн дарга Чэн Жян-Ян нээлтийн ёслолд хэлэхдээ: Хятад, Германы улс төр, эдийн засаг, соёлын салбарын солилцоо, хамтын ажиллагаагаа өдөр ирэх тутам нягтарч байна. Энэ оны 4-р сард эхлүүлсэн “Үзэсгэлэнт сайхан миний нутаг-Герман-Өвөр Монголын соёлын жил” арга хэмжээ бол хоёр орны иргэдийг ойртуулах ухагдахууны үндсэн дээр зохиож байгаа арга хэмжээ юм. Хорчин бар зургийн бүтээл монгол үндэстний ард олны амьдрал үйлдвэрлэлээр сэдэвлэсэн, тал нутгийн соёлыг харуулсан байдаг. Энэ нь Германы ард түмэнд өвөрмөц соёлыг таниулах болно гэжээ.  

   

Өвөр Монголын Түнляо хотын соёл, хэвлэл мэдээлэл, радио телевизийн газрын орлогч дарга Чи Гэнжү хэлэхдээ: Хорчин бар зураг 20-р зууны 50-иад оноос үүсэлтэй бөгөөд монгол үндэстний өвөрмөц, гоо сайхны үзлийг бар зургийн өнгө аяст нийцүүлсэн байдаг гэжээ. Энэ үзэсгэлэн Өвөр Монголыг танилцуулж, Хятад, Герман хоёр орны соёлын салбарын солилцоо, хамтын ажиллагаа, мөн хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэжээ.

 


Нээлтийн арга хэмжээний дараа Хятад, Германы 50 гаруй хүндэт зочин үзэсгэлэнтэй танилцсан байна.

 


Үзэсгэлэн 8-р сарын 29 хүртэл үргэлжилнэ.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
Mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100