CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Катарын хямралын тухай хуралд Америкийн төлөөлөгч оролцов

07-14-2017 10:56

 12-нд Саудын Арабын баруун өмнөх тэнгисийн эргийн хот Жеддад Америкийн төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон очиж, Саудын Араб, Египет, Арабын нэгдсэн Эмират, Бахрейн дөрвөн улсын ГХ-ны сайд нартай хэлэлцээр хийж, Катарын хямралыг шийдвэрлэх асуудлыг авч хэлэлцэж байна.

Тэрээр Саудын Арабд очсоны дараа Саудын Арабын эзэн хаан Салман, хаан ширээ залгамжлагч хунтайж Мухаммед нартай уулзан, хоёр талын харилцаа, бүс нутгийн байдлаар хэлэлцээр хийжээ. Түүний дараа дөрвөн орны гадаад харилцааны сайдтай хаалттай хурал хийсэн байна.

Хурал өндөрлөсний дараа Тиллерсон Саудын Арабаас мордсон боловч хурлын тухай ямар ч мэдээлэл өгөөгүй юм.

6-р сарын 5-нд Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират, Бахрейн, Египет дөрвөн орон Катарыг "терроризмыг дэмжиж, бүс нутгийн аюулгүй байдлыг эвдэж байна" гэсэн шалтгаар Катартай дипломат харилцаагаа тасалж, Катарыг битүүмжлэх бодлого хэрэгжүүлжээ. 6-р сарын 23-нд дөрвөн орон хямралыг шийдвэрлэх зорилготой 13 зүйлт шаардлага тулгасан баримт бичгийг Кувейтээр дамжуулан Катарт өгсөн байна.

\Сарантуяа\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100