CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Канадын амбан захирагчтай уулзав

07-14-2017 10:25

 13-нд Бээжин хотноо Хятад улсын дарга Ши Жиньпин Канадын амбан захирагч Давид Жонстонтой уулзжээ.

Ши Жиньпин: Хятад, Канад хоёр улс Ази Номхон далайн бүс нутгийн чухал орон бөгөөд, тус тусын хөгжил, дэлхийн чанартай асуудлыг шийдвэрлэх зэрэгт ашиг сонирхол нэгтэй, хамтын ажиллагааны өргөн боломжтой юм. Сүүлийн жилүүдэд Хятад, Канадын харилцаа эрүүл, тогтвортой хөгжиж, хоёр орны ард иргэдэд бодит үр ашиг хүртээж, Ази Номхон далайн бүс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой хөгжлийг ахиулж байна. Хятадын тал Канадын талтай хамт боловсрол, соёл, залуусын хөгжил, аялал жуулчлал, өвлийн спорт зэрэг салбарт солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, хоёр орны харилцааны нийгмийн болон иргэний суурь болгон хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.

Уулзалтын дараа тэд хоёр орны соёл спорт зэрэг салбар дахь хамтын ажиллагааны гэрээ бичигт гарын үсэг зурах ёслолд оролцжээ.

\Дүүрэнжаргал орчуулав\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100