CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Туркийн 7000 гаруй цэрэг халагдав

07-13-2017 15:06

 12-нд Туркийн хэвлэлийн мэдээлснээр, ноднин цэргийн эргэлт хийхээр оролдсноос хойш, Туркт 7600 гаруй цэрэг "Guellen хөдөлгөөн"-д оролцсон хэмээн сэжиглэгдсний улмаас халагдсан байна.

Туркийн Анатолийн мэдээ агентлаг Батлан хамгаалах яамны мэдэгдлээс эш татаж тэмдэглэхдээ: Тэрхүү хэргийн улмаас нийт 7655 цэрэг халагдав. Үүнд 150 генерал багтаж байна. Мөн 786 цэргийн тушаалыг түтгэлзүүлсэн байна гэжээ.

2016 оны 7-р сарын 15-нд, Туркт цэргийн эргэлт хийхээр оролдож, 250 хүн амиа алдсан юм. Америкт суугаа Туркийн шашны зүтгэлтэн Guellen дээрх оролдлогыг гол зохион байгуулагч хэмээн Туркийн засгийн газар зэмлэн буруушааж, түүнийг Туркт шилжүүлэн өгөхийг Америкаас шаардсаар ирсэн бөгөөд түүний удирдсан "Guellen хөдөлгөөн"-ийг террорист бүлэглэлийн тоонд оруулсан байна.

Эх сурвалжид тэмдэглэснээр, өнөөг хүртэл, Туркийн хэмжээнд явуулсан тодорхой арга хэмжээний явцад, бараг 110 мянган хүн албан тушаалаасаа огцорсон бөгөөд тэдний олонх нь цэрэг цагдаа, хууль зүй, тагнуул, засгийн газар, боловсролын салбарынхан юм. Одоо төрийн эргэлт хийхээр оролдсонтой холбоотой байцаалт, цэгцлэн шалгах ажиллагаа үргэлжилсээр байгаа ажээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100