CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

“Дээлтэй Монгол” наадм

07-12-2017 14:41

Энэ жилийн дээлтэй монгол наадмын үеэр нийслэлийн 9 дүүрэг болон ивээн тэтгэн оролцож буй албан байгууллагууд Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал , Ардын урлагийн тоглолт , Үндэсний хувцасны загварын үзүүлбэр, “Хамгийн сайхан монгол хувцастай хос” Хамгийн бяцхан үндэсний хувцастай оролцогч”, “Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч” шалгаруулах уралдаан тэмцээн , Монгол үндэсний дээл хувцас, хэрэглэл, гар урлалын бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын үзэсгэлэн худалдаа , Уран бичлэг , уран хайчилбар, дээл, бүс, малгай урлах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

Мөн энэ жилийн дээлтэй монгол наадмын үеэр хамгийн том хүннү дээл дэлгэх ёслол “ёохор хатирах, эртний нүүдэлчдийн дэвсэх бүжгийг оролцогчдын дунд зохион байгуулах зэрэг арга хэмжээг шинээр нэмж зохион байгуулжээ. 

 

  

  

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100