CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад дахь гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагууд нэмэгдэж байна

07-12-2017 15:11

 ДХБ-д албан ёсоор элсэн орсон 15 жилийн турш, Хятадын банк санхүүгийн нээлттэй түвшин байнга дээшилж, Хятад дахь гадаадын хөрөнгө оруулалттай банк санхүүгийн байгууллага илэрхий нэмэгджээ.

Банк санхүүгийн салбарт, гадаадын банкууд Хятадад албан байгууллага, салбар банк ажиллуулж байна. Хятадын банк санхүүгийн хяналт удирдлагын хорооны бүртгэлээс үзвэл, 2016 оны эцэс хүртэл, гадаадын банкууд Хятадад 39 албан байгууллага, 121 салбар банк, 166 төлөөлөгчийн газар байгуулж, байгууллага нэгжийн тоо нэмэгдсээр байна.

Үнэт цаасны салбарт, гадаадын хөрөнгө оруулагчид Хятадын хувьцааны зах зээлд хөрөнгө нийлүүлэн үнэт цаасны байгууллага байгуулж, хамтран ажиллаж байна. Бүртгэлээс үзвэл, 2015 оны 7-р сар хүртэл, гадаадын хөрөнгө оруулалттай үнэт цаасны компани 11, Хятадад байгуулсан төлөөлөгчийн газар 320-д хүрсэн байна.

Даатгалын салбарт, гадаад дотоодын хөрөнгө нийлүүлсэн даатгалын компани 50 гаруйд хүрчээ. 2016 оны эцэс хүртэл, 16 улс орон, бүс нутгийн даатгалын компани Хятадад гадаадын хөрөнгө оруулалттай даатгалын 57 компани байгуулжээ.


\Ренчинсоо\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100