CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин дарга Х.Баттулгад баярын цахилгаан илгээв

07-11-2017 09:53

7-р сарын 10-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол улсын шинэ ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад баярын цахигаан илгээв.

Ши Жиньпин баярын цахилгаандаа, Халтмаагийн Баттулга Монгол улсын ерөнхийлөгч болсонд, мөн Монгол улсын үндэсний их баяр наадмын 96 жилийн ойд баяр хүргэлээ.

Ши Жиньпин: Хятад, Монгол хоёр орон бол ойр хөрш. Хятад, Монголын харилцаа эрүүл, тогтвортой хөгжих нь хоёр орон, хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцнэ. Хятадын тал Монголын талтай хамт хоёр талын тохиролцсон улс төрийн багц чухал нийтлэг ойлголтууд ёсоор, бие биенийхээ амин чухал ашиг тус, анхаарч буй чухал чухал талыг харилцан хүндэтгэсний үндсэн дээр Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.

 

\Уртнасан\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100