CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин даргын айлчлалын тухай танилцуулав

07-10-2017 10:09

7-р сарын 3-8-ны өдрүүдэд Хятад улсын дарга Ши Жиньпин урилгаар ОХУ, Германд төрийн айлчлал хийж, Хамбургт болсон Их 20-ийн удирдагчдын 12 дахь дээд хэмжээний уулзалтад оролцжээ. Айлчлал өндөрлөхийн үеэр ГХЯ-ны сайд Ван И айлчлалын байдлыг танилцууллаа.

Ван И: Ши Жиньпин даргын энэ удаагийн айлчлал бол одоогийн ээдрээтэй олон улсын нөхцөл байдалд хийсэн том гүрний гадаад харилцааны аялал юм.

6 хоногийн хугацаанд Ши Жиньпин дарга хоёр тал болон олон талын 40 гаруй арга хэмжээнд оролцон, олон орны удирдагч, олон улсын байгууллагын хариуцлагатан болон айлчилсан орныхоо олон салбарын хүмүүстэй санал бодлоо солилцон, ойлголцлоо нэмэгдүүлж, эв санаагаа нэгтгэн, хамтын ажиллагаагаа ахиулсан байна. Энэ айлчлал нь нэгд, Хятад Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг бэхжүүлэн гүнзгийрүүллээ.

Хоёрт, Хятад Германы бүх талын стратегийн хамтын ажиллагааг өргөтгөн дээшлүүлжээ.

Гуравт, Их 20-ийн хамтын ажиллагааны байдлыг хамгаалан хөгжүүлсэн гэжээ.

\Сарантуяа\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100