CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад, Оросын худалдаа өргөжиж байна

07-07-2017 11:12

Сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засаг аажмаар сэргэж байна. Ийм нөхцөлд Хятад, Орос хоёр талын худалдаа ч тогтвортой нэмэгдэж байна. Мэргэжилтэн хэлэхдээ: Хятад, Оросын худалдаа харилцан нөхөх чанартай, хойшид ШХАБ, БРИКС-ийн орнуудын механизм зэргээр дамжуулж хамтын ажиллагаагаа улам өргөтгөж, хоёр талын худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх болно гэжээ.

Хятадын Гаалийн ерөнхий газраас гаргасан тоо баримтаас үзвэл, 2016 онд Хятад, Оросын худалдааны хэмжээ өнгөрсөн жилийн мөн үеэс 2.2 хувиар нэмэгдэж, хоёр талын эдийн засаг, худалдааны цар хэмжээ тогтвортой нэмэгдэх хандлагаа хэвээр хадгалах болно. Энэ оны эхний 5 сард хоёр талын худалдааны хэмжээ 223 тэрбум 100 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 33.7 хувиар нэмэгдлээ. Худалдааны яамны олон улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны судалгааны институтийн олон улсын зах зээл судлалын хүрээлэнгийн дэд дарга Баймин хэлэхдээ: Хятад, Оросын худалдааны харилцан нөхөх чанар маш их орон зайтай юм гэжээ.

Хятад, Орос хоёр орны худалдаа ингэж их хөгжсөн нь хоёр орны худалдааны харилцан нөхөх чанарт байгаа юм. Бид голдуу нэхмэл бүтээгдэхүүн, механик, цахилгаан бараа экспортолж байна. Харин Оросын тал нефть, байгалийн хий, уул уурхайн бүтээгдэхүүн, хагас боловсруулсан бүтээгдэхүүн экспортолдог. Ийм бүтэцтэй учраас хоёр талын харилцан нөхөх чанар маш их байгаа юм гэжээ.

Өнгөрсөн сард, Хятад, Оросын 4 дэх экспо болохын өмнө Оросын эдийн засаг хөгжлийн яамны дэд сайд Олег Груздев хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөхдөө: Энэ онд Орос, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагаанд хөгжлийн идэвхтэй хандлага гарч,Оросын Хятадад гаргасан экспортын хэмжээ тасралтгүй нэмэгдэж байна. Нефть,ашигт малтмалын бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж байгаа төдийгүй,машин механизм, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт үргэлжлэн нэмэгдэж байна гэжээ.Түүний төсөөлж буйгаар, Орос, Хятадын эдийн засаг, худалдаа өнөөгийн байдлаа хадгалбал, энэ онд хоёр орны худалдааны хэмжээ 80 тэрбум ам долларт хүрэх магадлалтай гэжээ.

Оросын "Хөдөлмөрийн сонин"-ы тоймч Морозов Хятад, Оросын худалдааны талаар хэлэхдээ: Орост байсан технологийн давуу тал аажмаар өөрчлөгдөхийн зэрэгцээ Хятадын дээд технологи бүхий цөмийн цахилгаан станцын бүтээн байгуулалт тасралтгүй урагшилж байна гэжээ. "Өнгөрсөн жил Хятад улс цөмийн үйлдвэрлэлийн тоноглолын импортын орноос анх удаагаа Орост тоноглол экспортлох орон болсон юм. Энэ нь Хятад улс цөмийн цахилгаан станц байгуулах тэргүүний технологи эзэмшиж, зарим талаар Оросоос давсныг харуулж байна" гэжээ.

Одоо Оросын эдийн засаг тогтворжиж, зарим үзүүлэлт бага зэрэг нэмэгдэж байна. 2017 оны нэгдүгээр улиралд гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.3 хувиар нэмэгдэж, Оросын ДНБ гурван улирал дараалан нэмэгдсэн байна. Энэ нь Оросын эдийн засаг сэргэж, шинэ үед шатанд орсныг харуулж байгаа юм. Хятад, Орос хоёр орны ирээдүйн худалдааны хөгжилд улам боломж нээгдэнэ гэж шинжээчид үзэж байна. Худалдааны яамны Олон улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны судалгааны институтийн Олон улсын зах зээл судлалын хүрээлэнгийн дэд захирал Баймин хэлэхдээ: Хятад, Оросын харилцан нөхвөрлөх нөөцийг бүрэн ашиглаагүй, орон зай их байна. Ойрын жилүүдэд Хятадын эдийн засаг шилжилтийн шат өгсөх үед байгаа ба гадаад худалдааны хөгжлийн арга хэлбэр ч өөрчлөгдөж байна. Бидний үйлдвэрлэсэн олон бүтээгдэхүүн Оросын ард түмний талархлыг хүлээсэн. Сүүлийн жилүүдэд Хятадын цахим худалдаа түргэн хөгжиж, Оросын хэрэглэгчид Хятадын бүтээгдэхүүнийг худалдан авах сонирхол ихтэй байна гэжээ.

Үүний зэрэгцээ олон улсын хамтын ажиллагааны механизм худалдаанд өргөн боломж нээж өгч байна. Хоёр орон ирээдүйд олон улсын солилцооны индрээр хоёр орны эдийн засаг, худалдааг харилцан нөхөж болох юм гэж Баймин хэлсэн юм.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100