CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин дарга хөл бөмбөгийн тэмцээн үзэв

07-06-2017 13:15

5-нд Берлин хотноо Хятад улсын дарга Ши Жиньпин Германы канцлер Ангела Меркелийн хамт Герман-Хятадын залуучуудын хөл бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг үзсэн байна.
Ши Жиньпин дарга гэргий Пэн Ли-Юаний хамт Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд очиход Ангела Меркель угтан авч, тэд Германы хөл бөмбөгчидтэй уулзан, "Хятад, Германы сургуулиудын хөл бөмбөгийн хамтын ажиллагаа"-ны фото зургийн үзэсгэлэнг үзэв. Тэд мөн хоёр орны хөл бөмбөгөөр хичээллэж буй хүүхдүүдтэй уулзаж ярилцав. Ши Жиньпин: Та нар Хятад, Германы хөл бөмбөгийн салбарын хөгжлийн ирээдүй, хоёр орны найрсаг хамтын ажиллагааны үйлсийг залгамжлагчид юм. Тэвчээр хатуужилтай зангаараа сурахад шимтэн, хөл бөмбөгөөр дамжин сайн нөхөд, сайн найз болохыг хүсэж байна гэлээ.
Ши Жиньпин, Пэн Ли-Юань нар Ангела Меркелийн хамт Хятад, Германы залуучуудын хөл бөмбөгийн багийн нөхөрсөг тэмцээн үзэв. Тэрээр: Хятад, Герман хоёр орны хөл бөмбөгийн хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна. Хөл бөмбөгийн түвшнийг дээшлүүлэх нь системтэй хийгдэх ажил юм. Хятад улс Германтай хамтран хөл бөмбөгийн салбарын бүх талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бэлэн байна. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад, Германы хөл бөмбөгийн хамтын ажиллагаа үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

/Н.Пүрэвжав/

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100