CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ли Кэчян: Зүүн хойд нутгийн хөгжлийн шинэ байдлыг буй болгоно

06-29-2017 10:58

 Зуны Давосын чуулга уулзалтад оролцох хугацаандаа ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Ляонин мужийн намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ли Ши, мужийн дарга Чэнь Чюфагийн хамт Даляний ажил байдалтай танилцжээ.
Ли Кэчян Ляонингийн чөлөөт худалдааны туршилтын бүсийн Даляний хэсгийн өөрчлөлттэй танилцаж, зүүн хойд нутгийн суурь бат, нөөц төвлөрч байгаа бөгөөд чөлөөт худалдааны туршилтын бүсийн индэр бүрдсэн учраас өөрчлөлт хийж нээлттэй байлгах шинэ агуулгыг сэлбэж, зүүн хойд нутгийн хуучин аж үйлдвэрийн баазыг сэргээн хөгжүүлэх шинэ хөдөлгөх хүч болгох ёстой гэжээ.

Ли Кэчян Даляний Биншань корпорацтай танилцах үед, төрийн өмчит аж ахуйн нэгж систем механизмаа шинэчлэхээр дамжин, зах зээлийн ширүүн өрсөлдөөн шинээр амилж болно. Одоо зах зээлд нарийн ажлын хуваарьтай болж, өвөрмөц захиалгын эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа нь аж ахуйн нэгжид авч хэлбэл хөгжлийн боломж болох юм. Шинийг зохион бүтээж, ажил төрөл эрхлэхдээ урамшуулах механизмыг ашиглан боловсон хүчнийг татаж, зах зээлийн эрэлт хэрэгцээнд зохицуулан, гол технологийн түвшнээ дээшлүүлэх хэрэгтэй гэжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100