CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

2017 оны Давосын зуны чуулга уулзалтаар томоохон төслүүдэд гарын үсэг зурав

06-29-2017 10:32

 Жүншинь агентлагийн мэдээ: 2017 оны Давосын зуны чуулга уулзалтын томоохон төслүүдэд гарын үсэг зурах ёслол 28-нд Ляонин мужийн Далянь хотод боллоо. Үүнд 25 том төсөлд гарын үсэг зурснаас гадаадын хөрөнгө оруулалттай 2.16 тэрбум ам.долларын хэмжээтэй 17 төсөл, 14.2 тэрбум юанийн дотоодын хөрөнгө оруулалт бүхий 8 төсөл багтаж байна.

Эдгээр төсөл шинэ эрчим хүч, шинэ материал, газрын тос, химийн аж үйлдвэр, авто машины тоноглол, мэдээллийн технологи, эрүүл мэндийн эмчилгээ, банк санхүү, аялал жуулчлал, бизнес, худалдаа зэрэг салбарыг хамарч байгаа ба хөрөнгө оруулагч нь Хятад, Япон, БНСУ, Нидерланд, Франц, Америк, Канад, Бразил зэрэг 12 улс орон, бүс нутгийн компаниуд байна.

2007 оноос эхлэн Далянь хот Давосын зуны чуулга уулзалтыг зохион байгуулж, үр ашгийг нь ихэд хүртсээр ирсэн юм. Өнөөг хүртэл, 80 гаруй улс орон, бүс нутгийн хөрөнгө оруулагчид Даляньд 18.6 мянган аж ахуйн нэгжийг ажиллуулсан байна. Үүнд дэлхийн 500 хүчирхэг аж ахуйн нэгжээс 113 нь байгаа ба Далянь хот нийт 100 тэрбум гаруй ам.долларын гадаадын хөрөнгө оруулалтыг татжээ.


\Сарантуяа\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100