CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Бээжин хотод Монгол наадам тэмдэглэв

06-29-2017 10:39

 6-р сарын 28-ны 18 цагт Бээжин хотын Жали зочид буудлын ёслолын их танхимд Монголын үндэсний баяр наадмыг тэмдэглэж, хүндэтгэлийн хүлээн авалт хийлээ. Энэ арга хэмжээг Монгол улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам зохион байгуулж, тус яамны урилгаар БНХАУ-ын Гадаад харилцааны яамны сайдын туслах Чиньган, олон улс орноос БНХАУ-д суугаа элчин сайд яамны элчин сайд, дипломат ажилтнууд, Хятадын Олон Улсын Радиогийн сэтгүүлчид, Монгол улсын ЭСЯ-тай хамтран ажилладаг бусад байгууллагын ажилтнууд болон Бээжинд сурдаг Монгол оюутны төлөөлөл оролцсон юм.
Баяр наадмын арга хэмжээг Монгол улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн элчин сайд Д.Ганхуяг нээж үг хэллээ. Хүлээн авалтын үеэр Монгол улсын уран сайханчид урлагийн иж бүрэн тоглолт хийж, гадаад дотоодын төлөөлөгч, дипломат ажилтнуудад Монголын уламжлалт язгуур урлагийн гайхамшийг мэдрүүлсэн юм. Энэхүү арга хэмжээ ноён Д.Ганхуягийн онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдож ирээд хийсэн анхны том хүлээн авалт гэдгээрээ онцлог боллоо.

ХОУР-гийн сэтгүүлч Н.Пүрэвжав мэдээлэв

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100