CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хоёр дахь шатны санал хураалтыг 9-нд зохион байгуулна

06-27-2017 17:33

МОНЦАМЭ агентлагийн мэдээ: СЕХ ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтыг хилийн чанадад 7-р сарын 4-нд, дотооддоо 7-р сарын 9-нд зохион байгуулахаар шийдвэрлэв.

Ирц 68.27 хувьтай байсан тул сонгуулийг хүчинтэй гэж үзэв

 

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: "Монгол улсын ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн дүн гарсантай холбогдуулж СЕХ хуралдаж тогтоол гаргалаа. Нэгт, сонгогчдын нэрсийн жагсаалтад 1.988.868 сонгогч бүртгэгдсэнээс 1.357.788 нь саналаа өгч, ирц 68.27 хувьтай байв. Нийт сонгогчдын 68,27 хувь нь саналаа өгсөн тул энэ удаагийн сонгуулийг хүчинтэй гэж үзлээ.
Хоёрт, өчигдөр санал хураалт эхэлснээс хойш СЕХ-ны төв сервэрт хэсгийн хороодын мэдээ ирсэн. Энэ үйл явц удааширсан нь Говь-Алтай аймгийн Цогт сумын 428-р хэсгийн сүлжээ тасарснаас мэдээгээ илгээж чадахгүйд хүрсэн. Яаралтай арга хэмжээ авсны дүнд 9:10 цагт мэдээгээ авлаа.

 

Хэн нь ч олонхийн санал аваагүй тул хоёр дахь шатны санал хураалт явуулна

Санал хураалтын дүнгээр, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 411748 санал буюу 30.32 хувь, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 517478 санал буюу 38.11 хувь, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 409899 санал буюу 30.19 хувийн санал авчээ. СЕХ-ны хуралдаанаар дүнг хэлэлцэж, нэр дэвшигчдийн хэн нь ч 50 хувиас дээш санал аваагүй тул хоёр дахь шатны санал хураалт явуулахаар шийдвэрлэлээ. Илүү олон санал авсан хоёр нэр дэвшигч болох Х.Баттулга , М.Энхболд нар хоёр дахь шатны санал хураалтад өрсөлдөнө. Үүнтэй холбоотой бэлтгэл ажилд СЕХ албан ёсоор эхлүүлж байна" гэжээ.
 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100