CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Хамгийн муухай нохойг шалгаруулжээ

06-27-2017 17:41

Өнгөрсөн долоо хоногт, Калифорниа мужид жил бүр зохиогддог "Ертөнцийн үзэшгүй муухай нохой" шалгаруулах тэмцээн болж өнгөрчээ. Энэхүү тэмцээнд Марта нэртэй нохой шалгарсан талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. Нохойн эзэн Ширли Зиндлер 1500 ам.долларын шагнал гардаж, тэжээвэр нохойнхоо хамт Нью-Йоркт болох телевизийн шоуд оролцох эрхээр шагнуулжээ.
"Марта бол гайхалтай хамгаалагч" хэмээн Ширли Зиндлер хэлсэн байна. Марта хэд хэдэн удаа “тулаан”-д орж, мэс засал хийлгэсэн байна. Тэмцээний шүүгчдэд Мартын гадаад төрх ихэд таалагджээ. Учир нь тэрээр тайзан дээр тайван гэгч гарч ирэн, хэнд ч анхаарлаа хандуулалгүй, ямар ч хүсэл зорилго илэрхийлээгүй байна.
"Ертөнийн хамгийн үзэшгүй муухай нохой"-нуудыг "РИА Новости" фото зургийн хальснаа буулгажээ. 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100