CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад, Энэтхэгийн хилийн бүсийн хэргийн талаар асуултад хариулав

06-27-2017 11:05

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 26-нд Энэтхэгийн хилийн хамгаалалтын арми Хятад, Энэтхэгийн хилийн бүсийн Шижинь бүсийн хэсгээр хил давсан хэргийн тухай сэтгүүлчийн асуултад хариулж, хил давсан хүмүүсээ даруй татаж, энэ хэргийг тууштай шалгаж, Шижинь бүсийн энх тайван, амар амгалан байдлыг баталгаажуулахыг Энэтхэгээс шаардаж байна гэв.

Тэрээр: Хятад, Энэтхэгийн хилийн Шижинь бүсийг 1890 онд "Хятад, Их Британийн хурлын Түвд, Энэтхэгийн гэрээ"-гээр тодруулсан юм. Энэтхэг тусгаар тогтносны дараа олон удаа бичгийн хэлбэрээр үүнийг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж, хилийн заагийн асуудлаар эргэлзээтэй зүйл байхгүй гэжээ. Хилийн заагийн гэрээ хэлэлцээрийг журамлаж, Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн эрхийг хүндэтгэн, хил давсан хүнээ даруй татаж, энэ хэргийг туйлбартай шалгаж, хилийн бүсийн амар амгалан байдлыг баталгаажуулахыг Энэтхэгээс шаардаж байна гэжээ.

\Урьхан\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100