CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

"Хөгжлөөр хүний эрхийг дэмжих" ухагдахууныг ашиглахаар болов

06-23-2017 11:14

6-р сарын 22-нд Женевт болж буй НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн 35-р хурлаар Хятадын дэвшүүлсэн "Хөгжил нь хүний эдлэх ёстой бүх эрхэнд хувь нэмэр оруулж байна" гэсэн шийдвэрийг баталж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах нь олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын хүсэл бөгөөд хөгжил нь хүний эдлэх ёстой бүх эрхэнд чухал хувь нэмэр оруулж байгааг нотолсон байна. Энэ бол хүний эрхийн зөвлөл түүхэндээ анх удаа хөгжлийн асуудлаар шийдвэр гарган, баталж байгаа хэрэг юм.

Хятадаас НҮБ-ын Женевт дэх хэрэг эрхлэх газар, Швейцарь дахь олон улсын бусад байгууллагад суугаа төлөөлөгч Ма Жаошүй эн тэргүүнд энэ шийдвэрийн талаар хуралд танилцуулж үг хэлжээ.

Эх сурвалжаас үзвэл, энэ шийдвэрийг Хятад улс санаачилж, 70 гаруй улс орон гарын үсэг зурсан байна. Тус шийдвэрт хөгжил нь хүний эдлэх ёстой бүх эрхэнд чухал хувь нэмэр оруулж байгааг нотолж, хүнээр төв болгосон хөгжлийг биелүүлж, ард олноос хөгжлийн хөдөлгөх хүчийг хайж, ард олон хөгжлийг ахиулж, ард олонд хүртээмжтэй болгохыг олон оронд уриалсан байна. Олон улс хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, тогтвортой хөгжлийг бүх хүчээрээ ахиулан, ялангуяа 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүн эрхээ эдлэхийг бүх талаар ахиулахыг олон оронд уриалсан байна. Хөгжлийн санаачилгыг ахиулж, түншийн харилцаанд тус дөхөм үзүүлэн, хамтран ажиллаж, хамт ашиг хүртэх, хамтдаа хөгжихийг тус шийдвэр сайшаасан байна.

Ма Жаошүй: Энэ шийдвэр нь дэлхийн хүний эрхийн менежментэд хувь нэмэр оруулж буй Хятад улсын төсөл юм. Хөгжиж буй орнуудын олон улсын хүний эрхийн салбарт үг хэлэх эрх, хэлэлцэх асуудлыг зохицуулах эрхийг нэмэгдүүлж, олон улсын хүний эрхийн үйл хэргийн идэвхтэй хөгжүүлэхийг удирдах болно гэжээ.

\Гэрэлт орчуулав\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100