CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

"Өмнөд Хятадын тэнгис, түүний харьяа арал олтригуудын тэнгисийн судалгааны түүхэн материалыг редакторлах" төслийг эхлүүлэв

06-22-2017 14:41

 21-нд, Хятадын Шинжлэх ухааны академийн Өмнөд Хятадын тэнгисийн судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэж буй "Өмнөд Хятадын тэнгис, түүний харьяа арал олтригуудын тэнгисийн судалгааны түүхэн материалыг редакторлах" төслийг хэрэгжүүлж эхлэх арга хэмжээ Гуанжөү хотод боллоо. Энэ бол Шинжлэх ухаан техникийн яамны 2017 онд баталсан шинжлэх ухаан, технологийн 14 суурь төслийн судалгааны тусгай сэдвийн нэг юм.

Хятадын Шинжлэх ухааны академийн Өмнөд Хятадын тэнгисийн судалгааны хүрээлэнгийн дэд захирал, төслийг гүйцэтгэгч Лүн Лижуань танилцуулахдаа: Тус төсөл Хятадын 20-р зууны 50-иад оны сүүлчээс хойших, Өмнөд Хятадын тэнгис, түүний харьяа арал олтригт хийсэн томоохон хэлбэрийн тэнгисийн судалгааны ажлын олсон чухал тоо баримт, түүхэн материалыг цуглуулж, цахим аргаар редакторлах юм гэжээ.

Тус төсөл судалгааны 7 сэдэвтэй бөгөөд Хятадын 10 гаруй судалгааны хүрээлэн, их дээд сургуулийн 193 гаруй судлаачид тус ажилд оролцсон бөгөөд далай тэнгисийн биологи, экологи, загасны аж ахуй, геологи, хими, физик, мэдээллийн газар зүй зэрэг салбарын судалгааг хамарчээ.

\Ренчинсоо\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100