CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Нислэгийн аюулгүй байдлыг хангах тухай санамж бичгийг хэрэгжүүлэхийг түр зогсоов

06-21-2017 10:10

 Синьхуа агентлагийн мэдээ: 19-нд Оросын Батлан хамгаалах яам мэдээ нийтэлж тэмдэглэхдээ, Америкийн цэргийн нисэх онгоц Сирийн армийн нэг нисэх онгоцыг буудан унагасны улмаас Орос улс мөн өдрөөс эхэлж, Орос, Америк хоёр орны гарын үсэг зурсан Сири дэх нислэгийн аюулгүй байдлыг хангах тухай санамж бичгийг хэрэгжүүлэхийг түр зогсоов гэжээ.

Оросын Батлан хамгаалах яам: Америкийн арми "Терроризмд цохилт өгөх" нэрээр Сирийн засгийн газрын армид нэг бус удаа халдлаа. Холбоо барих сувгаар Оросын талтай агаарын хэрэг ослоос сэргийлэх асуудлаар холбоо бариагүй. Энэ хэргийг мөрдөн шалгахыг Америкийн командын талд Орос шаардаж байна. Эцсийн үр дүнгийн тухай тайланг Оросын талд өгөхийг шаардаж байна гэжээ.

Оросын Батлан хамгаалах яам: үүнээс хойш Оросоос Сирид суугаа армийн үүрэг гүйцэтгэх бүс нутаг дахь Америк тэргүүтэй олон улсын холбоотны армийн бүх нисэх онгоц Оросын армийн агаараас сэргийлэх зэвсгийн хяналтын объект байх болно гэжээ.

Сирийн арми 18-нд мэдэгдэл гаргаж, Сирийн армийн байлдааны нэг нисэх онгоцыг мөн өдөр Сирийн хойд нутгийн Ар Рак мужид Америк тэргүүтэй "Лалын улс" бүлэглэлд цохилт өгөх олон улсын холбоотон буудаж унагасан гэжээ.  

\Сайн-Өлзий\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100