CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Ниши нутгийн модон аяга

06-21-2017 11:22

Энэ нутгийн хүн бүр өөр өөрийн аягатай. Эхнэр, нөхөр, эх, охин, ахан дүүс ч байсан бие биенийхээ аяганд идэж уухгүй, ажлаар гадагшаа явах, айл хэсэхэд хүртэл аягаа авч явдаг, айлын аяганд идэж уухгүй. Эрэгтэй, эмэгтэй хүний аяга хүртэл хоорондоо ялгаатай. Түвдүүд энэ уламжлалаа одоо ч хадгалсаар байна. Эндхийн хүмүүс хурц улаан, бат цагаан, нягт шар зэрэг модны ураар аяга хийдэг. Энэ дундаа Ниши суурингийн Шанчяотөү тосгоны модон аяга хамгаас алдартай.

Энэ жил 48 настай Луржума бол Шанчяотөү тосгоны модон аяганы гар урлалыг уламжлагч юм. Тэрээр 19 наснаасаа нутгийн настан буурлуудаасаа модон аяга хийх гар урлалын аргыг сурч, 30 гаруй жилд тоолж барамгүй олон аяга хийжээ. Өдгөө тэр аяга хийдэг мэргэжлийн багтай болсон төдийгүй аяганы борлуулалт сайн болохоор чамгүй их орлоготой болсон юм байна.

\Цогзолмаа орчуулав\ 
  

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100