CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

БРИКС хоёрдох алтан 10 жилээ угтан авнао гэдэгт итгэж байна

06-20-2017 14:37

 Хятад улсын дарга Ши Жиньпин 19-ний өдөр буюу өнөөдөр Бээжин хотноо хүрэлцэн ирж БРИКС-ийн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцож буй ОХУ, Өмнөд Африк, Бразил, Энэтхэгийн Гадаад хэргийн сайд нарыг хүлээн авч уулзлаа. Тэрээр: БРИКС-ийн хамтын ажиллагааны механизмыг 10 жил хэрэгжүүллээ. Бид хамтын ажиллагааг чухалчлан, хамтдаа зөвшилцөх, бүтээн байгуулах, үр дүнгээ хамтдаа хуваалцах үзэл баримтлалыг баримтлан, хөгжлийн бодлогоо үргэлжлүүлэн, олон талт үзлийн зарчим, олон улсын харилцааны үндсэн журмыг эрс баримтлах болно. Бид нэгэн зүгт зүтгэж байвал БРИКС-ийн хамтын ажиллагаа илүү хөгжиж, хоёрдох алтан 10 жилээ угтан авах болно гэдэгт итгэж байна гэлээ.

Ши Жиньпин дарга БРИКС-ийн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалт амжилттай болохыг ерөөж, гишүүн орнууд дэмжлэг үзүүлж буйд баяр талархал дэвшүүллээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100