CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ван И гурван орны төлөөлөгчдийн ахлагчтай уулзав

06-19-2017 10:48

18-нд Бээжин хотноо БНХАУ-ын ГХЯ-ны сайд Ван И БРИКС-ийн орнуудын гадаад харилцааны сайд нарын уулзалтад оролцсон Өмнөд Африкийн Олон улсын харилцаа, хамтын ажиллагааны сайд Нконана Машабане, Энэтхэгийн гадаад харилцааны төрийн сайд Кумар Сингх, Оросын гадаад харилцааны сайд Сергей Лавров нартай уулзав.

Нконана Машабанетай уулзах үедээ Ван И хэлсэн үгэндээ: Олон улсын төлөв байдалд тодорхойгүй хүчин зүйл нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд БРИКС-ийн орнууд эв нэгдлээ эрчимжүүлж, хүн төрөлхтний хувь заяа нэгтэй хамтын цогцыг бүтээн байгуулах үйл явцыг урагшлуулахад үлгэр жишээ үүрэг гүйцэтгэх ёстой. Өмнөд Африкийн талтай олон улсын зохицуулалт, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, Хятад-Африкийн хамтын ажиллагааны форум, БРИКС-ийн орнуудын бүтээн байгуулалтын механизмыг хамт ахиулж, хоёр орны стратегийн хамтын ажиллагааны агуулгыг тасралтгүй нэмэгдүүлж, хоёр орны болон хөгжиж буй орнуудын хамтын ашиг сонирхлыг хамгаалахад Хятадын тал бэлэн байна гэв.

Кумар Сингхтэй уулзахдаа Ван И: Хоёр чухал, нөлөөтэй их гүрний хувьд Хятадын тал Энэтхэгийн талтай БРИКС, ШХАБ зэрэг аливаа олон талт хүрээн дэх зохицуулалт хамтын ажиллагаагаа идэвхтэй чангатгаж, бүс нутаг, дэлхийн энх тайвны тогтвортой байдлын төлөө бүтээлч үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэжээ.

Ван И Сергей Лавровтай уулзахдаа: Хятад, Орос бол БРИКС-ийн механизмын хамтын ажиллагааны чухал түнш юм. Хятадын тал Оросын талтай зохицуулалт, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, БРИКС-ийн орнуудын гадаад харилцааны анхны уулзалтыг хамтдаа сайтар эхлүүлж, таван орны стратегийн итгэлцлийг нэмэгдүүлэн, БРИКС-ийн орнуудын удирдагчдын Шямэний уулзалтад сайтар бэлтгэхэд бэлэн байна гэжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100