CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Олон улсын инновацын индекс тайлан нийтлэгдэв

06-19-2017 15:49

 Дэлхийн Оюуны өмчийн эрхийн байгууллага, Корнелл Их Сургууль зэрэг байгууллага хамтран саяхан 2017 оны олон улсын инновацын индексийн тайлан нийтэлсэн юм. Тайлангийн жагсаалтад Хятад улс 2016 онд 25-рт орж байсан бол энэ онд 22-р байранд орж, жагсаалтын эхний 25-д орсон дунд зэргийн орлогтой цорын ганц улс болов. Энэ нь инновацаар хөдөлгүүр болгох хөгжлийн бодлогын үр дүн болох бөгөөд Хятад улсын инновацын чадварыг харуулж чадсан гэж мэргэжилтнүүд үзэж байна.

2017 оны олон улсын инновацын индекс 81 төрөл зүйлийн заалтын дагуу дэлхийн эдийн засгийн 127 цогцын инновацын чадвар, хэмжиж болохуйц үр дүнд үнэлгээ хийжээ. Индексийн тогтолцооны 81 зүйлийн заалт тогтолцоо, хүний нөөц, судалгаа, дэд бүтэц, зах зээлийн боловсронгуй түвшин, арилжааны боловсронгуй түвшин, оюун мэдлэг, техникийн үйлдвэрлэл, бүтээмж зэрэг 7 төрөлтэй.

Хятад улс өндөр хөгжилтэй орны эдийн засгийн цогцтой инновацын зөрөөг тасралтгүй багасгасаар байгаа дунд зэргийн орлоготой цорын ганц улс бөгөөд олон улсын инновацаар хошуучлагчдын эгнээнд орж, амжилт гаргасан гэж тус тайланд тэмдэглэжээ. 7 төрлийн индекс заалтад Хятад улс тогтолцоо, хүний нөөц, судалгаа, дэд бүтэц, эрдэм мэдлэг, техникийн үйлдвэрлэл, бүтээмж зэрэг 5 төрлийн аль алинд нь илэрхий дээшилсэн байна.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100