CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Газын зурвасын цахилгаан хангалтыг багасгах нь ноцтой үр дүнд хүрнэ

06-15-2017 10:56

  

 НҮБ-с Палестины эзлэгдсэн нутагт суугаа хүмүүнлэгийн тусламж болон хөгжлийн албаны зохицуулагч Роберц- Пеппер 14-нд сэрэмжлүүлж хэлэхдээ: Израйль хэрэв газын зурвасын цахилгааныг цаашид хязгаарлах юм бол тус бүс нутгийн эрүүл мэнд, ус хангалга, ус цэвэршүүлэх зэрэг чухал дэд бүтэц дампуурч, ноцтой гамшиг тарих болно гэжээ.
Пеппер, ПҮЭБ, Хамас, Израйль гурван тал Газын зурвасын оршин суугчдын олон нийтийн эрх ашгийг тэргүүн байранд тавьж, шаардлагатай арга хэмжээ авч хүмүүнлэгийн нэн ноцтой гамшиг гарахаас зайлсхийхийг уриаллаа. Тэр хэлэхдээ: Газын иргэд улс төрий тэмцлийн золиос болох ёсгүй гэжээ.

Израйлийн "Гаарез сонин"-д мэдээлэхдээ, Израйлын аюулгүйн засгийн газар саяхан Газын зурвасын цахилгаан хангалгыг 40%-р багасгахаар шийдвэрлэсэн байна. Энэ нь Газын зурвасын цахилгаан хангах цагийг өдөр бүр 6 цаг байсныг 2-4 цагаар багасах болно гэжээ. Уг мэдээнд тэмдэглэхдээ: энэ тогтоол нь Палестины ерөнхийлөгч Аббасад туслан Газын зурвасын Хамаст дарамт үзүүлэхийн төлөө юм гэжээ.

/Баатар орчуулав/

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100