CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Люксенбургийн ерөнхий сайдтай уулзав

06-15-2017 10:03

 Хятад улсын дарга Ши Жиньпин 14-ний өдөр Ардын их хурлын ордонд Люксенбургийн ерөнхий сайд Хавиер Беттелтэй уулзав.

Ши Жиньпин, Хятад Люксенбургийн найрсаг хэлхээ холбоо урт удаан түүхтэй, дипломат харилцаа тогтоосноос хойших 45 жилийн турш, хоёр тал харилцан ашигтай хамтаар ялалт байгуулж иржээ. Хятад улс Люксенбургтэй хамтран, урт хугацаа тогтвортой, амьжиргааны хүчин бүхий түншийн харилцааг байгуулж, хоёр орны харилцааг шинэ гараанд гаргахад бэлэн байна гэжээ.

Хавиер Беттел хэлэхдээ, Европ Хятадын бүтээлч яриа хэлэлцээ, солилцоо хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг Люксенбург санал болгож байгаа бөгөөд үүний төлөө идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэжээ.

\Сарантуяа\

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100