CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хонконг эх орондоо нэгдсэн 20 жилийн ойг тэмдэглэх хүлээн авалт болов

06-14-2017 10:38

Орон нутгийн цагаар 6-р сарын 13-нд, Хонконг эх орондоо нэгдсэн 20 жилийн ойг тэмдэглэх хүлээн авалт Египетийн нийслэл Кайрт боллоо. Хятадаас Египетэд суугаа элчин сайд Сун Айгөү, Египетийн парламентын нэгдүгээр орлогч дарга Махмуд Эль-Шариф, Египетийн засгийн газрын гишүүд, зарим орноос Египетэд суугаа элчин сайд нар зэрэг нийт 300 гаруй хүн арга хэмжээнд оролцжээ.

Элчин сайд Сун Айгөү танилцуулахдаа, Хонконг 1997 онд эх орондоо нэгдсэнээс хойш, Хятадын төв засгийн газрын хүчтэй дэмжлэгээр, улс төр тогтвортой, эдийн засаг хөгжсөөр ирлээ. Өнгөрсөн 20 жилийн туршлагаас үзвэл, "нэг улс хоёр систем" хэмээх агуу их үзэл баримтлал Хонконгод амжилттай хэрэгжив. Төв засгийн газрын баримталж буй "нэг улс хоёр систем", "Хонконгчууд Хонконгоо удирдах", дээд хэмжээнд өөртөө засах чиг хандлага, үндсэн хууль, тулгуур хуулийн дагуу ажиллаж ирсэн. Энэ нь Хонконгийн хөгжил, тогтвортой байдлын үндсэн баталгаа юм гэжээ.

Тэрээр: Өнгөрсөн 20 жил, Хонконгийн ардчилсан улс төрийн тогтолцоонд хуулийн дагуу ахиц гарсан. Төв засгийн газар, Хонконгийн онцгой бүсийн засаг захиргаа тулгуур хууль, БХАТИХ-ын байнгын хорооны холбогдох тогтоолын дагуу, Хонконгийн ардчилсан практикт бодит дэвшил гарсан. Эх орондоо нэгдсэнээс хойш, Хонконг засаг дарга, хууль тогтоох байгууллага, бүс нутгийн парламентын сонгуулиа 5 удаа амжилттай хийсэн гэжээ.

\Ренчинсоо\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100