CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

2017 оны бүх Хятадын эрчим хүч хэмнэхийг сурталчлах долоо хоногийн үйл ажиллагаа эхэлжээ

06-12-2017 11:25

 Синьхуа агентлагийн мэдээ: 2017 оны Бүх Хятадын эрчим хүч хэмнэхийг сурталчлах долоо хоногийн үйл ажиллагаа 11-нд албан ёсоор эхэлжээ. Энэ онд Бүх Хятадын эрчим хүч хэмнэхийг сурталчлах 27-р долоо хоног тохиож байгаа бөгөөд "Эрчих хүч хэмнэхэд би байна. Ногоон өнгийг хамтдаа эрхэмлэе" уриан дор болж байна. 6-р сарын 13-нд Бүх Хятадын нүүрстөрөгч бага гаргах өдөрлөг болно. Энэ онд Бүх Хятадын нүүрстөрөгч бага гаргах 5 дахь өдөрлөг болох бөгөөд "Аж үйлдвэрийг нүүрстөрөгч бага гарган хөгжүүлье" уриан дор болж байна.

Мөн өдөр Бээжинд болсон "2017 оны Бүх Хятадын эрчим хүч хэмнэхийг сурталчлах долоо хоногийн үйл ажиллагаа Бүх Хятадын нүүрстөрөгч бага гаргах өдөрлөг буюу Бээжин хотын эрчим хүч хэмнэхийг сурталчлах долоо хоногийн үйл ажиллагаа, нүүрстөрөгч бага гаргах өдөрлөгийн нээлтийн ёслол"-д Үндэсний Өөрчлөлт хөгжлийн хорооны дэд дарга Жан-Юун: Эрчим хүч хэмнэхийг сурталчлах долоо хоногийн үйл ажиллагаа, нүүрстөрөгч бага гаргах өдөрлөгийн үйл ажиллагаа нь Бүх Хятадын эрчим хүч хэмнэх, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах ажлын гол индэр болох юм гэжээ. 

  \Сайн-Өлзий\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100