CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин, Назарбаев нар хэлэлцээ хийв

06-09-2017 11:02

 8-нд Астанад Хятад улсын дарга Ши Жиньпин Казакстаны ерөнхийлөгч Нурсутан Назарбаевтай хэлэлцээ хийв. Хоёр орны төрийн тэргүүн Хятад, Казакстан дипломат харилцаа тогтоосон 25 жилийн турш хоёр талын харилцааны хөгжил асар их амжилтад хүрснийг өндрөөр үнэлээд, хоёр орны дараачийн шатны хамтын ажиллагааны чухал чиг хандлага, салбарыг төлөвлөн, хоёр орны бүх талын стратегийн түншлэлийн харилцааг илүү өндөр түвшинд, эрүүл тогтвортой хөгжүүлж, хоёр орны ард түмэнд үр өгөөж хүртээнэ хэмээн шийджээ. 
Ши Жиньпин: Энэ онд Хятад, Казакстан дипломат харилцаа тогтоосон 25 жилийн ой тохиож байна. Дипломат харилцаа тогтоосноос хойш, хоёр орны харилцааны хөгжил хүмүүсийн сэтгэлд хүртлээ хөгжлөө. Хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл урьд байгаагүй өндөр түвшинд хүрч, бүх талын стратегийн түншлэлийн харилцааг тогтоон, хөгжлийн стратегийг холболоо. Хоёр тал дээд зиндааны хэлхээ холбоогоо хэвээр хадгаж, олон улсын үйл хэрэг дэх зөвшилцөл улам нягтарч, гол чухал асуудлаар харилцан дэмжсээр ирлээ. Мөн хоёр талын хамтын ажиллагаа өргөн хүрээнд, улам гүнзгий, өргөн цар хүрээтэй, чанар нь байнга дээшлэн, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа ч өдөр ирэх тусам хөгжсөөр ирсэн гэжээ.
Нурсутан Назарбаев: Хятад, Казакстан дипломат харилцаа тогтоосон 25 жилийн ойн энэ үеэр, Казакстанд айлчлал хийж буй Ши Жиньпин даргыг тавтай морилохыг уриад, энэ удаагийн айлчлал хоёр орны бүх талын стратегийн түншлэлийн харилцааг урагш ахиулна гэдэгт итгэж байна. Одоо Хятад, Казакстаны харилцаа хурдтай хөгжиж, хоёр орны хамтын ажиллагаанд асар их нөөц байна. Хятадын талтай эдийн засаг худалдаа, улс төр, соёл зэрэг салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, НҮБ, ШХАБ-ын хүрээнд нягт хэлхээ холбоотой байхад Казакстаны тал бэлэн байна. Ши Жиньпин даргын санаачилсан "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалт маш чухал ач холбогдолтой юм. Казакстаны тал "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, хилийн тээвэр, эрчим хүч, аж үйлдвэрийн парк, банк санхүү, хөдөө аж ахуй, соёл зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ.  
Хэлэлцээний өмнө Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Нурсутан Назарбаевын түүнд зориулсан хүлээн авах ёслолд оролцжээ.

\Ренчинсоо\
 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100