CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Бээжингээс гаралгүй Дэлхийгээр аялах уу

06-09-2017 14:47

Бээжин. Хэдэн мянган жилийн түүхтэй Хятад орны  нийслэл. Хятад улсын түүх соёл, амьдралын хэв маяг, уламжлал, онцлог, орчин үеийн хөгжил дэвшлийг нэгэн зэрэг цогцлоосон том хот. Зөвхөн Хятад гэсэн энэ тодорхойлолтуудаас гадна энэ том хотоос дэлхийн хаанахыг ч мэдэрч болно. Бээжингээс гаралгүй дэлхийгээр аялах уу?
 
“99 yurts” зоогийн газар
Дэлхийд давтагдашгүй нүүдэлчин амьдралын хэв маяг ганцхан Монголд л бий. Харин хүссэн үедээ Монголд зочилж чадахгүй байгаа бол 海淀Хайдиан дүүрэгт байх 99 Yurts зоогийн газраар зочлоорой. Монгол болон казахаас авчирсан 99 гэр, Монгол хонь үхрийн мах, онцлог хоолнууд, цагаан идээ, уртын дуу, уламжлалт урлагийн үзүүлбэрүүд гээд яг л талын Монгол хот айлын тансаг найранд уригдчихсан юм шиг мэдрэмж.

Лончин Хавцал龙庆峡谷
Хятадад байхдаа заавал Гуйлин яваарай. Харин хараахан амжаагүй бол Бээжингийн龙庆峡谷 буюу  Лончин хавцлаар аялаарай. Луун хэлбэрт энэ хавцалд Бээжингээс машинаар 1 цаг 30 минут яваад л хүрчихнэ. 古城河 ГуЧэн голоор завь, усан онгоцоор аялангаа гайхамшигт байгалийг тольдон, адал явдалт дуртай бол олстой үсэрч, хаданд авирч ч болно. Дэлхийн хамгийн урт 258 метр үргэлжилдэг кабель караар аялна гээд л бодчих.

  

“Central perk” кафе
Тийм ээ! Америкийн алдарт “Найзууд” киноны фэнүүд байна уу? Хөгжилтэй зургаан найз кофе ууж, ярилцаж, ихэнхи цагаа өнгөрүүлдэг, улаан буйдантай, амьд хөгжмийн жижигхэн тайзтай авсаархан “Цэнтрал Пэрк” кафег яаж мартах билээ дээ.
Заавал Манхаттэн явах хэрэггүй, зүгээр л метродоод, автобусдаад, дугуйгаа унаад ч болсон Сохо Soho яв аа.

“Москва” зоогийн газар
西城1954 онд нээгдсэн Москва ресторан нь Европын улс орнуудаас Бээжинд хамгийн анх нээгдсэн зоогийн газар юм. Оросын сонгодог архитектурын онцлог уужим саруулхан, өндөр тааз, уран хийцтэй том том багана, болор гэрэлтүүлэг, орос хоол, мэдээж орос маягаар сархад хүртэх соёл гээд л. Кремлийн тансаг ресторанд байгаа юм шиг мэдрэмжийг мэдрээд зогсохгүй тэртээ 60 жилийн өмнө нандин дурсамж бүрээ тэмдэглэж байсан ахмад настнууд зочлон, залуу насаа дурсан суугааг харах сонин шүү дээ.

Chateu Laffitte зочид буудал
Та Франц явж үзээгүй байж болно оо. Харин яг л оччихсон юм шиг мэдрэмжийг Бээжингийн Chateu Laffitte зочид буудлаас мэдэрч чадна. 17-р зууны архитектурын гайхамшгийг дахин сэргээн барьсан, амтат дарс, тансаг орчноороо шагшигдсан Парисын алдарт зочид буудал яг тэр чигээрээ Бээжингийн Чанпин 昌平 дүүрэгт байна. Мэдээж, гольфийн сургалт, дарсны музей зэрэг зарим нэг онцгой зүйлийг аймшиггүйгээр мартсан ч хоногийн 12800 юань төлсөндөө харамсахгүй.

“World park” Дэлхийн парк
Харин одоо Дэлхийн гайхамшигаар аялах цаг! Египетийн пирамидаас эхлээд амьдралдаа ядаж нэг удаа, заавал очиж үзэх ёстой 108 гайхамшиг нэг дор цогцолжээ. 1993 онд нээгдсэн энэ хүрээлэнд дэлхийн гайхамшгуудыг жижигрүүлэн барьсан байдаг. Хаалгаар нь оронгуутаа Америкт хөл тавьж, хажуу тийшээ эргээд л Италид очиж, хэд алхаад Энэтхэгийн Таж-Махалд хүрч мөнхийн хайрын тухай эргэцүүлэх жишээний. Зөвхөн хараад зогсохгүй тухайн улс үндэстний уламжлалт хувцас хэрэглэлтэйгээр зургаа татуулан хэзээ нэгэн цагт жинхэнэ гайхамшигт нь очих мөрөөдлөө өдөр бүр санаж байхын тулд ширээн дээрээ тавиарай!

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100